Posts

Америкийн уугуул иргэд ба Монголчууд

Image
 Өнөөдөр Америкийн нэгдсэн улсад Колумбын өдөр/Уугуул иргэдийн өдөр тохиож байна. Энэ өдөр нь анх 1492 онд одоогийн Испани орныг нэгтгэн бий болгосон хаан хатны зараалаар өрнө зүгт аялсан Италийн Женова хотын судлаач Кристофер Колумбыг таниулах зорилготой байжээ. Ази тивд хамгийн дөт замаар хүрэхээр төлөвлөсөн түүний аялал буруу тооцооллоос нь болж Хойд америк, Карибын тэнгист, уугуул иргэдийн соёл иргэншил цэцэглэн хөгжиж буй арлуудад хүрсэн нь хожим өнөөдрийн бидний мэдэх дэлхийг үүрд өөрчилсөн гэхэд болно. Италийн Женова хот 2016, Пиацца Принчипе Галт тэрэгний буудал Энэ цаг үеэс хойш Европын колоничлол газар авч уугуул иргэд ихээр хэлмэгдэж, олон зуун жилийн өвчин зовлон, боолчлолыг авчирсан билээ. Удаан хугацааны турш америкчууд эр зориг, эрэл хайгуулын бэлэг тэмдэг болгон Колумбын өдрийг тэмдэглэж ирсэн ч түүх соёл хөгжихийн хэрээр түүний илгээлт уугуул иргэдийн хувьд соёлын сүйрлийг авчирсныг ойлгож эхэлсэн юм. 1970-д оноос эхлэн нутгийн уугуул иргэдийн төлөөлөл, хүний эрхий...

Today i learned: Дээс үсрэх нь

Image
     Саяхан хятадын боловсролын яам бүх сургууль цэцэрлэгүүддээ дээс үсрэх шалгалт тогтмол авдаг болсон тухай олж уншаад хүүхдээ хөдөлгөөний эвсэлтэй болгож өсгөх сонирхолтой тул хэрэг болж юуны магад гэж үзэн лавшруулж судаллаа Хотжилтын хэрээр бага насны хүүхдүүдийн дунд таргалалт ихээр нэмэгдэж, зардал хямд энгийн өдөр хийж болох үр дүнг нь үндэстний хэмжээнд хэмжээд хэмжиж болох хөтөлбөр хэмээн үзэн хэрэгжүүлсэн аж. Дээс үсэрснээр хүүхдийн хөдөлгөөний чадамж, эвсэл, ритм, тэнцвэр агшныг тааруулах зэрэг ур чадварыг эзэмшихээс гадна сургууль цэцэрлэгийн орчинд хийж болох дасгалуудаас хэр бараг бүрдүүлж чадахгүй гарын хөдөлгөөнөө нүдний хараатайгаа уялдуулах ховор чадварыг эзэмших боломжтой байдаг юм байна. Аажуу эхэлдэг ч явцдаа өндөр темп нь доор үсрэх нь хүүхдийн зүрх судасны үйл ажиллагаа, ясны нягтшил булчингийн тэсвэржилт, хурд,  хөдөлгөөний эвсэл гээд олон талын ач холбогдолтой байх юм. Хажуугаар нь бас болоогүй хүндрэлийн зэргээ нэмэгдүүлж олон янзаар үсэрч ...

Мэргэжлээ зөв сонгоцгооё

Image
Уйдахгүйгээр хийж чадах зүйлээ илүү гүнзгий сурахыг зорих хэрэгтэй. Та өөрөө сонирхож буй учир хэцүү зүйлийг ч торолгүй давж, дуртай учир цаг үеээсээ хоцролгүй салбарынхантайгаа хөл нийлүүлэн алхах болно. Бусад салбар дээр энэ бүх зүйлийг хүчилж хийх хэрэгтэй болно.  Би бизнес менежментээр төгссөн. Хөлөө олсон компанид дунд шатны удирлагаар л ажиллах гээгүй юм бол явж явж дэлхийн зах зээлд хамгийн хэрэггүй ажил мэргэжил болон хувирч байна. Монголд одоо хэр нь тренд байгаад санаа зовоод байгаа. Учир нь хэтэрхий ерөнхий. Стартапын жишээ нь дээр хэрэв нарийн мэргэжлийн ур чадварыг сурч мэдвэл хурдтай зах зээлд амжилт олох боломжтой. Y Combinator-н зөвлөснөөр 50 хүртэл хүнтэй компанид ямар ч менежментгүй зөвхөн удирдлагадаа тайлагнах бадилаар явах нь үр дүнтэй байдаг гэдгээс харж болно. AirBnB, Reddit, DoorDash, OpenSea гээд өч төчнөөн unicorn-уудыг богино хугацаанд гаргасныг бодохоор энэ нь нэг юм хэлээд байгаа биз. За тэгвэл 50-с дээш хүнтэй компанид менежмент хэрэгтэй гээд харахад э...

National Identity

Image
Урд шөнө ингэж бодлоо л доо Бид нэгнийгээ уянгаллаа л гээд байдаг ер нь national identity талаасаа Монголчууд маань уянгалаг ард түмэн юм бишүү? 2011 онд санаж байна оюутан байхдаа групп аялагчдад хөтөч хийж байхад Сүхбаатарын талбай дээр зогсоод эргэн тойрноо тайлбарлаж байхад нар зөв энэ соёлын төв, дуурь бүжгийн эрдмийн театр, Нардом суурин дээр Ленин клуб, тэр харагдаж байгаа нь драмын театр, энэ Элдэв-Очирын кино театр байж байгаад 90 оноос хойш хөрөнгийн бирж болсон, энэ Монголын үйлдвэрчний эвлэл 4 давхарт нь Монголын зохиолчдын эвлэл байдаг юм. Энэ Монголын түүхийн музей гээд тайлбарлаад нэг бүрийх нь түүхийг нь яриад явж байсан хөөх танайх чинь ямар мундаг соёлоо дээдэлдэг ард түмэн бэ. Хамаг соёлын төвүүдээ хотынхоо төв цэгт байрлуулсан байна гээд. Зохиолчдын эвлэл дээр хүмүүс нэлээн ач холбогдол өгч байсныг санаж байна. Олон орноор явж байхад яг талбайн хажуудаа бүгдийн залсан байсныг санахгүй юм байна гэсэн санаанаас гардаггүй юм. 2016 онд Мэнд-Ооёо яруу найрагчийг Италид у...

Цаг алдсан төгс сургалт

Image
Олон жилийн өмнөөс өөрийгөө Edtech буюу боловсролын технологи хийх юм байна гэж мэддэг ч яг энэ чиглэлд дорвитой ажилд хийж чадахгүй явсаар өдий хүрчээ. Одоогоос 3 жилийн өмнө CryptoPuujin төслийхөө хүрээнд CryptoPuujin Academy-г хариуцан ажиллах зуураа 2 жилийн судалгаан дээрээ үндэслэн "Санхүүжилттэй арилжаа" гэх сургалтыг бие даан гаргасан нь эргээд харахад алдаа оноотой ч хүсэж байсан хэмжээндээ хийж чадсан ганц сургалт маань болон үлджээ. Тухайн үед хотын төвд 250 метр кв оффисоо 3 сар шөнө өдөргүй бүрэн тохижуулаад мэргэжлийн студио байгуулан дотор ихэд ажил болон яриагаа текст болгон хадмал байршуулан өчнөөн цаг алдан агуулгаа төгөлдөржүүлж боловсруулсан ч крипто зах зээлийн шуурганд тэсэлгүй үлдсэн баг, коммюнитидаа сургалтаа танилцуулах хамгийн буруу үе тохиож тэгэсгээд үлдсэн байсныг саяхан бүрэн эхээр нь цуглуулан нэг доор playlist болгон үнэ төлбөргүй оруулж байна. Олон мянган залуусд блокчейн технологи дээр суурилсан крипто төслүүдийг цаг алдалгүй хүргэх ажилд ид...